Хүн эмнэлгийн бүрэн тохижуулсан автомашинтай болжээ

img

БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцжээ.

 

Энэ үеэр болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын газарт STAREX маркийн хүн эмнэлгийн иж бүрэн тохижуулсан автомашиныг хүлээлгэн өгсөн байна.

 

Түүнчлэн ирэх онд БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-аас багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн гамшгаас хамгаалах сургалтын төвд боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгааг дуулгажээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ