Хүүхэд зугаа цэнгэлийн хохирогч болж байна
2016-02-24

Гэрэл зургийг MPA.MN

Хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-ууд  нэгдэж Хүүхдийн эрхийн үндэснийн холбоог байгуулжээ. Тус холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хүүхдийн эрхийг ноцтой  зөрчдөг өвлийн хурдан морины уралдаан болон энэ сарын 28 нд болох Дүнжингарав уралдааныг явуулахгүй байх талаар  ЗГ, МСУХ-нд шаардлага хүргүүлж буйгаа мэдээллээ. 

 

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Б.Авирмэд “Монгол Улс Хүүхдийн эрхийн олон конвенцид нэгдэн орсон хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалдаг, хэрэгжүүлдэг байдлаараа хамгийн сүүлд ордог. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг өвлийн хурдан морьдын уралдааныг хориглох тухай төр засгийн шийдвэрт нөлөөлөх талаар санал тавьж байна. Энэ уралдаанаас болж хүүхдийн эрүүл мэндийн асуудалд хохирол учирч бэртэж гэмтэж, хөлдөж, осгож байна. Бид өв уламжлалаа эсэргүүцэж байгаа биш. Харин цаг үе шинэ болсон байна. Энэхүү уралдаан соёлын гэхээсээ илүүтэй арилжааны шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл түүхэн уламжлал гэхээсээ илүүтэй цугаа цэнгэл, найр наадам, бие биеээ баясгаж байгаа үйл явдал болж. Зугаа цэнгэлийн гол бай хохирогч нь хүүхэд болж байна” гэж хэллээ.

Хүний эрхийн үндсэний комисс, Хуульчдын холбооноос хийсэн судалгаагаар өвлийн  хурдан морьдын уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж буй нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг баримтад тулгуурлан гаргаж үүнийг хориглох талаар санал тавьсан байна.  Тус холбооны УЗ-ийн гишүүн Ш.Одгэрэл “Та цаг агаарын ийм хүнд нөхцөлд 40 км цагийн хурдтай машины цонхоор толгойгоо гаргаад хоёр цаг явж үзсэн үү. Тэгвэл бага насны хүүхэд чинь адгуусны нуруун дээр ийм нөхцөлд өвөл уралдсаар байна. Үүнээс болж сүүлийн жилүүдэд 300 орчим хүүхэд бэртэж гэмтсэн, хүүхэд амь насаараа хохирсон тохиолдол гарч байна. Монгол Улс хүүхдийн эрхээ хамгаалж чадахгүй байна”  гэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн ганц байгууллага болох  Хүүхдийн төлөө үндэсний газар өвлийн морин спортыг хориглох талаар нэг ч үг дуугарахгүй байна. Дүнжингарав уралдааныг явуулахгүй байх цаашдаа мэргэжлийн хурдан морь унаач тамирчид бэлтгэх тухай санал санаачлага гаргах болно гэдгийг мөн дуулгалаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Биднийг бага байхад өвөл морь уралдана гэж ерөөсөө байгаагүй. Бүр солио нь хөдлөөд морь хөөж уралдаж байхаар машинаараа уралдвал охолддог нь онхлодоод хэн түрүүлсэн нь байгаа авчихвал болчих байх. Олигтой оронд бол - хэмийн хүйтэнд хүүхдэд морь унуулааад тавих нь бүү хэл нохойгоо гадаа гаргахгүй
2016-02-25
Зочин:
Морины уралдаан гэдэг юмыг бүр больчихмоор юм бна доо яршиг төвөг
2016-02-24