Афганистанчуудыг нутаг буцаажээ

img

 

Германы Засгийн газар афганистанчуудыг нутаг буцаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Германы албаныхан өчигдөр тусгай онгоцоор Афганистаны 125 иргэнийг буцаасан байна.

 

Канцлер Ангила Меркел өнгөрсөн онд Сири, Иракийг бодвол Афганистаныг дотоодын хямралаа шийдвэрлэх боломжтой хэмээн мэдэгдэж, тус улсын иргэдийг хүлээн авахгүй, Германд амьдарч буй тус улсын иргэдийг албадан гаргахаа мэдэгдсэн юм.  Германд 7000 орчимд афганистанчууд амьдарч байна. Ирэх сарын 15-нд гэхэд хууль бус цагаачдыг албадан гаргахаар болжээ.

 

Герман улс өнгөрсөн онд 154 мянган дүрвэгсдийг хүлээн авчээ. Эдгээр дүрвэгсдийг 58 хувийг Сири болон Иракаас ирсэн дүрвэгсэд эзэлж байна.

 

Дотоодын зөрчил мөргөлдөөн, талибанчуудын алан хядах ажиллагаанаас зугтааж буй афганистанчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд 5000 хүн эх орноо орхин гарчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ