Зорчигчдыг таних ажиллагаа эхэлжээ

img

“Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц өчигдөр Балбад сураггүй алга болсон юм.

 

 

Балбын төв мэдээллийн агентлаг онгоцны сэгийн зургийг сайтдаа нийтэлж, “Таних ажиллагаа эхэлсэн” гэсэн байна. “Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон байх магадлалтай” хэмээн Онцгой байдлын газраас мэдээлэв. Онгоцны хар хайрцгийг шинжилж эхэлсэн байна.

 

Уг онгоцонд 20 зорчигч болон багийн хоёр гишүүн зорчиж явжээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа дөрвөн цагаар хойшилсон юм. Онгоц Покхара хотын нисэх буудлаас хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан билээ. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 цагт эхэлж, 19.00 цагт дууссан байна. Онгоцны сэгийг Покхара хотоос холгүй уулархаг бүс нутгаас олжээ. Ослоор бүх зорчигчид амиа алдсан юм. Осолдсон онгоцонд Хятад болон Кувейт улсын иргэд зорчиж явжээ. Мөн аврах албанаас мэдээлснээр “Онгоцонд бага насны хоёр хүүхэд зорчиж явсан” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ