Н.Алтанхуягийн Засгийн газар бүтээн байгуулалтаараа тэргүүлсэн гэж дүгнэжээ

img

 

“2012 оноос хойш засгийн эрх барих хугацаандаа урьд өмнө нь байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн” гэж АН-ынхан өөрсдөө бахархан ярьдаг. Харин сөрөг хүчин “Энэ бол зөвхөн АН-ынхны хийсэн зүйл биш. Өмнө нь эхлүүлсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ашиглалтад оруулснаар ийм дүн гарч байгаа юм” гэдэг. Энэ хоёр байр суурийн аль нь үнэн болохыг ард иргэд, сонгогчид л дүгнэнэ. АН удахгүй болох УИХ-ын сонгуульд бүтээн байгуулалтын ажлуудаа туг болгон барьж орохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр сонгуулийн дараа дээрх хоёр байр суурийн аль нь үнэн болохыг сонгогчид тогтооно гэсэн үг. Харин түүнээс наана бизнес, эдийн засаг, нийгэм болон улс төрийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг “Эс Ай Си Эй” компани бүтээн байгуулалтын талаар олон нийтийн санаа бодлыг сонсч нэгтгэжээ. Тус компани судалгаагаа Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 520 мянган утасны дугаараас санамсаргүй байдлаар сонгон CATI аргаар нэгтгэжээ. CATI арга гэдэг нь компьютерт суурилсан утгаар мэдээлэл цуглуулах арга юм байна.

 

 

“Эс Ай Си Эй” компанийнхан 1189 хүнтэй ярилцаж судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 95 хувь улс орны хөгжилд бүтээн байгуулалт чухал гэж үзжээ. 1990 оноос хойш болон өмнөх бүтээн байгуулалтын хэмжээг тодорхойлох асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 56 хувь 1990 оноос хойшхи бүтээн байгуулалтад нь их гэж хариулсан байна. Ингэхдээ 1990 оноос хийгдсэн бүтээн байгуулалтаас авто зам, орон сууцны барилгажилтыг онцолжээ. Харин 1990 оноос өмнөх бүтээн байгуулалтад “Эрдэнэт” үйлд­вэр, ТЭЦ-4-ийг онцолсон байна. Сүүлийн 25 жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газраар Н.Алтанхуягийн тэргүүлэн ажилласан шинэчлэлийн Засгийн газрыг нэрлэжээ. Судалгаанд оролцогчдын 30.3 хувь нь ингэж дүгнэсэн байна. Харин түүний араас 2000-2004 оны Н.Энхбаярын, 2007-2009 оны С.Баярын Засгийн газар жагсчээ. Хамгийн том, хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар авто зам, барилга, уул уурхайн салбарт хийгдсэн бүтээн байгуулалтуудыг нэрлэсэн байна. Авто зам дотроо аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбосон авто зам, хот доторхи авто зам, гүүр, гүүрэн гарц, Мянганы зам, барилгын салбараас орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөв­лөлт, “Буянт-Ухаа” нэг, хоёр хороолол, найман хувийн зээл, “Гудамж” төсөл, аймаг, нийс­лэлийн бүтээн байгуулалтууд, хувийн орон сууцыг онцолжээ. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтаас “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг нэрлэсэн байна. Мөн цаашид хийх шаардлагатай бүтээн байгуулалтын жагсаалтыг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, авто замын бүтээн байгуулалт тэргүүлсэн байна. Харин улстөрчдийн хамгийн чухал гэж үздэг төмөр замын бүтээн байгуулалт нийт судалгаанд оролцогчдын найман хувийн саналыг авчээ.

 

 

Судалгааны дүнд эргэлзэж байгаа хүмүүс судалгаанд оролцогчидтой хийсэн яриаг тус байгууллагын цахим хуудаснаас сонсох боломжтой ажээ. “Эс Ай Си Эй” компани нь олон улсын стандартад нийсэн программ хангамж болон тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан CATI төвийг 2014 оноос ажиллуулж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
буруу судалгаа байна. эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийх санаа, шийдлийг, хэрэгжүүлэх шийдвэрийг хэн гаргав гэдгийг судалгаанд оролцогчдод мэдээлэх ёстой. түүнээс хэрэгжсэн цаг хугацаагаар нь ингэж өөр бусдад хамаатуулж үр дүнг гаргасан нь буруу байна. МУ-д Энхсайхан, Баяр нараас өөр стратегийн зөв бодлого, шийдвэр гаргасан ерөнхйи сайд байхгүй. Тэр 2-ын мэргэн шийдвэрийн үр шимийг бид хзртэж байна. хамгийн захын жишээ гэхэд үнийг чөлөөлсөн, бүртгэлийг төгөлдөржүүлэх гээд зөв бодлогын үр шим маш их байна.
2016-02-26
зочин:
Энэ новшмйн тавьсан өр дэлхийд тэргүүлнэ
2016-02-26
Зочин:
новшийн алтанхуягт ичих нүүр байна уу Монголд гай болсон ийм тэнэг новшнууд их байна дөө, энэ их өрийг яах уу
2016-02-26
ЗАМ хэрэгтэй л байлгүй яахав,,гэхдээ Өндөр хүүтэй:
Өндөр хүүтэй зээлээр зам барина
2016-02-25
Зочин:
МСS ийн хулгайчуудтай хуйвалдан улсын очноон монго урэгдуулсэн хулгайч нар, ард тумний омч газрын баялгийг хулгайчуудад унэгуй огсон хулгайч нар, их хэмжээний ор уусгэж хуйвалдаж идсэн хулгайч нар, бутээн байгуулалт гэж юугаа яриад солиороод байнаа. Ажил хийсэн нь унэн. Монго луйвардах, ор тавьж идэх ажлаа бутээн байгуулалт гээд байна уу. Хятад эзэнтэй барилга нэртэй шаварууд босгосноо хэлээд байна уу. Боловсрол шашинд идэгдсэн, Эруул мэндийн салбар авилга горилсон чадваргуй эмч нараар дуурч дампуурснаа, Улс торд хятадууд дуурч засгийн эрхийг хууль бусаар авсанаа бутээн байгуулалт гээд байна уу эсвэл Улаанбаатарын утаанд дарагдаж хун ам хорт хавдарт идэгдсэнээ хэлээд байгаа юм уу. Хийснээсээ хар нь л давлаа даа
2016-02-25
Зочин:
Хэзээ хуутэй ор зээлээр зам барьж барилга барьдаг болсон юм бэ. Хун авахын аргагуй унэтэй орон сууцнууд, хугацаа даахгуй эвдэрсэн зам л улдээд бид бутээн байгуулсан гэсэн яриатай л улдэнэ дээ. Нефтийн уйлдвэр, Стратегийн ордоо ашиглах уйлдвэрууд, Монгол улсад ур ашгаа 100 огох уул уурхайгаа тушиглэн томор боловсруулах, цагаан суваргаа хувийн компани д оголгуй Улс ашигласан бол ард тумэнд ямар их хуримтлал бий болгох боломж алдсанаа бутээн байгуулалт гээд байна уу. Арай дэндуу юмаа ардчилсан намын хулгайчууд шийтгэлээ хулээх одор ирнээ
2016-02-25
Зочин:
Ийм сонин уулзвартай зам ховор доо. Гудамж тосол гэл уу. Аймаг бурд бас хэрэгжсэн. Хайран монго ганц уйлдвэр барьж хумуусээ орлоготой болгоогуй дээ. Зам барилга бутээн байгуулалт биш монго хулгайлах арга нь болсон доо. Энэнийх нь горыг 16,17 онд ард тумэн хангалттай амсанаа. Дараа нь бутээн байгуулалт байж уу хорлолт байж уу гэдэгийг ойлгох байх даа чаа ваас
2016-02-25
Зочин:
Урд хожид байгаагуй их ор тавьж, урд хожид байгаагуй их хулгайлсан болохоор аргагуй шуу дээ. Яг ясаа булаалдсан ноход шиг л байна. Одоо ч зодоон нь дуусаагуй. Хувьсгалаар л зогсоно
2016-02-25
Алтанцэцэг:
Хийсэн нь үнэн. Баахан компаниуд ажил хийнэ гээд маш их мөнгө авсан нь бас үнэн Гэхдээ маш их мөнгийг дэндүү их цацсан. Идэгч нар их идсэн. Ажлаа муу хийсэн, их идсэн улс нь их бүү байгаасай. .
2016-02-25
Зочин:
ZUBUU.ZUB. ALTANHUYAG ARGAGUI ILUU BSAN. UDAHGUI ERUNHIILUGCH BOLOOSOI
2016-02-25
Зочин:
ZUBUU.ZUB. ALTANHUYAG ARGAGUI ILUU BSAN. UDAHGUI ERUNHIILUGCH BOLOOSOI
2016-02-25
Зочин:
ZUBUU.ZUB. ALTANHUYAG ARGAGUI ILUU BSAN. UDAHGUI ERUNHIILUGCH BOLOOSOI
2016-02-25
Зочин:
Өр тавьж хүмүүсийг ходоодоор нь татсанаас бүтээн байгуулалт хийх нь зөв ш дээ.дэд бүтцийн хөгжил хэдэн жилийн дараа ашгаа өгнө.одоо ч түрүүчээсээ харагдаж бна.алтанхуяг бол хамгийн сайн ажилласан ерөнхий сайд маргаангүй мөн.хараар будах гээд чадахгүй.
2016-02-25
ӨРТӨН:
БИДНИЙГЭЭ ӨРӨНД БАРИУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛСЭН ХҮН АРГАГҮЙ Л САЙН БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ БОЛНО ДОО.
2016-02-25
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-25
Зочин:
үнэн хэллээ. Өөрөө ч хэлж байсан байхаа бид төлөхгүй бидний үр хүүхэд төлнө шүү дээ. юундаа айгаад байгаан гэж байсан санагдаж байна. Их олон жил шаардах байхаа.
2016-02-25
Зочин:
Өнөөдөр хүний эхэлсэн ажлыг гүйцээн хийж их ажил хийсэн мэт харагдаж байвч маргааш үүний хор уршиг бидэнд мэдрэгдэх болно. Бондын мөнгөөр ашиг бий болохгүй салбарт хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн буруу. 2017 оноос бондын эргэн төлөлт хийгдэж эхлэхэд энэ хүний тарьсан гай мэдэгдэж эхлэх болнов Тэр үед юу гэж ярихыг чинь харах юмсан даа
2016-02-25
Зочин:
Өндөр хүүтэй зээлээр зам барина гэж юу байсын бэ. Өрөнд бариулсан гэж л үнэн
2016-02-25
Зочин:
Зам уулзваруудыг Хотын хэмжээнд аваачсан
2016-02-25
zochin:
Gadny nuluuguigeer ediin zasgaa unagaasan, gadaadyn hurungu oruulaltyg zogsooson, hoorondoo gol ni uzeltseh undesnii hort bodlogo yavuulsan, unen hereg deeree yavtsuu uursduu erh medel, bayalag zulgaasan l bodlogo yavuulsan ni fact.
2016-02-25
Humuus hanatai l uneleh yum daa:
Er ni olon niit hanatai l heleh yum daa. Altankhuyagiin zasgiin gazar uneheer l yum hiie gej zutgesen, bas ch gej yumaa meddeg, amidral uzsen hun gedeg ni medregddeg. Altankhuyagiig Saikhanbilegteer solison ni AH uruudah uud haalga bolson yum
2016-02-25
Zochin:
Altanhuyagiin Zasgiin gazar ni ediin zasgiin huvid hamgiin hunuultei, diletant, hyatadyn soyolyn huvisgalyg sanagduulsan, mergejliin bus buguud buduuleg zasag baisan. Joohon bodit baij uzee ch. Yaj uursdiiguu tegej unelj chadaj baina aa. Uldeesen baasyg ni ard tumen olon jil tseverleh bolno.
2016-02-25
Зочин:
үнэн хэллээ. Өөрөө ч хэлж байсан байхаа бид төлөхгүй бидний үр хүүхэд төлнө шүү дээ. юундаа айгаад байгаан гэж байсан санагдаж байна. Их олон жил шаардах байхаа.
Зочин:
БАС ХАМГИЙН ИХ ӨРӨНД ОРУУЛСАН.
2016-02-25
Зочин:
unen shuu dee . KHAMGIIN IKH BUTEEN BAIGUULALT KHISEN . MAN-YN DURAK CHI BUU KHARLUUL
2016-02-25
Зочин:
Өнөөдөр хүний эхэлсэн ажлыг гүйцээн хийж их ажил хийсэн мэт харагдаж байвч маргааш үүний хор уршиг бидэнд мэдрэгдэх болно. Бондын мөнгөөр ашиг бий болохгүй салбарт хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн буруу. 2017 оноос бондын эргэн төлөлт хийгдэж эхлэхэд энэ хүний тарьсан гай мэдэгдэж эхлэх болнов Тэр үед юу гэж ярихыг чинь харах юмсан даа
Зочин:
unen shuu dee . KHAMGIIN IKH BUTEEN BAIGUULALT KHISEN . MAN-YN DURAK CHI BUU KHARLUUL
2016-02-25
Зочин:
Шал худлаа байна. Алтанхуяг урд нь эхлүүлсэн ажлуудыг эх орноо өрөнд оруулж үргэлжлүүлсэн юм шдээ.
2016-02-25
Алтанцэцэг:
Хийсэн нь үнэн. Баахан компаниуд ажил хийнэ гээд маш их мөнгө авсан нь бас үнэн Гэхдээ маш их мөнгийг дэндүү их цацсан. Идэгч нар их идсэн. Ажлаа муу хийсэн, их идсэн улс нь их бүү байгаасай. .