Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"The Corporate Hotel & Convention Centre Event Hall"-д

09:00 цагт Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу орчин үеийн энтерпрайз технологи, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүртээх боломж, чиг хандлага болон системийг зохистой нэвтрүүлэхэд талуудын оролцоо ямар байх зэрэг олон асуудлыг иж бүрэн хэлэлцэх "ENTERPRISE TECH MONGOLIA" чуулган эхэлнэ.

 

“Бишрэлт” зочид буудлын Хурлын танхимд

10.00 цагт  "ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХЭД ТӨВТЭЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ”
төслийн тайлангийн арга хэмжээ болно.

 

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас мэдээлэл хийнэ.


12:00 цагт Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа Мүүнтэй холбоотой асуудлаар Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбооноос мэдээлэл хийнэ.


12:30 цагт Нийслэлийн Гэр бүлийн өдөртэй болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд, Ш.Одгэрэл нар мэдээлэл хийнэ. Хурлын үеэр хүүхдийн асуудлаар шинэлэг мэдээллүүдийг авч болно.

 

Хүүхдийн номын ордонд

14:00 цагт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ойд зориулсан “ХХ ЗУУНЫ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХ БА ЗОХИОЛЧ Б.БААСТ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

 

Хүннү молл дахь Гамма галерейд

17:00 цагт  гарч буй Монгол орон монголчууд үзэсгэлэнгийн тухай дөрвөлжин ширээний ярилцлагатай. Ярилцлагад түүхч ,угсаатан судлаач ,газар зүйч хот судлаач эрдэмтэд болон гэрэл зурагчид оролцон санал бодлоо солилцоно .Сонирхож буй гэрэл зурагчид болон түүх сонирхогчдыг урьж байна .

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ