Фижи: 42 хүн амиа алджээ

img

 

Өмнөд Номхон далайн арлын Фижи улсыг өнгөрсөн амралтын өдрөөр “Винстон” гэх далайн шуурга дайран өнгөрсөн билээ.

 

Далайн шуурганы улмаас 42 хүн амиа алдсан тухай “www.stuff.co.nz” мэдээллээ. Тэгвэл "Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 35 мянган хүн орон гэргүй болсон" гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

 

Эдгээр иргэд өнөөдрийг хүртэл хорогдох байранд байршиж байна.

 

НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд Коро арлын оршин суугчдад хүнсний тусламж нийлүүлсэн бол өчигдөр дээрх иргэдэд ундны ус тараажээ.

 

Австрали болон Шинэ Зеланд улс 15 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ