Архины хордлогоор нас баржээ

Архины хордлогод орж нас баржээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд архины хордлогод орсон хүн хүргэгдэж ирээд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
Талийгаач нь тус сумын харьяат 46 настай, эрэгтэй С гэгч байжээ. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авч шалгаж эхэлсэн байна.
Өнгөрөгч оны 12 дугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны ... эмнэлэгт архины хордлого оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан хүн нас барсан хэрэг гарч байсан.
Иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэхгүй, зөвшөөрөгдөөгүй, хилээр хууль бусаар оруулж ирсэн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ