Орцны чиптэй цоожуудыг хулгайлжээ

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны 12 дугаар байрны орцуудын чиптэй цоожийг хулгайлжээ. Цагдаагийн байгууллагад "Хоёрдугаар сарын 24-25"-нд шилжих шөнө 12 дугаар байрны орцуудын цоож алдагджээ" гэх мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад "Тасган" сууц өмчлөгчдийн холбооны 12 дугаар байрны 1-4 дүгээр орцны хаалганы чиптэй цоожийг хулгайлсан байжээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай, эрэгтэй У гэгч хулгайлсныг илрүүлэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ