Афган залуус амиа хорлохыг завджээ

img

 

Германы Засгийн газар Афганистанаас ирж буй дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Германы удирдлагууд өчигдөр хууль бусаар амьдарч, ажиллаж буй Афганистаны 124 иргэнийг тусгай онгоцонд тээвэрлэж, нутаг буцаасан юм. Уг үйл явдлыг Грекийн хил орчимд байгаа афганистанчууд эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлсэн байна. 22, 25 настай хоёр афган залуу амиа хорлохыг завдсан аж. Залуусыг бусад дүрвэгч аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

 

Нэг залуугийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Тэд “Бид Сири, Иракчуудаас илүү зовж байна. Бид амьдрахын эрхэнд эх орноо орхисон. Афганистаны Засгийн газар биднийг хаясан. Биднийг олон улс хүлээн авахгүй бол амиа хорлох болно. Бид орогнол эсвэл үхэл гэх сонголтын өмнө байна” гэж хэлжээ.

 

Грек мөн Афганистаны иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, хилээ хаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АМЖИЛТТАЙ ТОГЛОСОН ХУДЛАА ЖҮЖИГ. НӨГӨӨДҮҮЛ НЬ ИТГЭЧИХСЭН ХАХА ЭНЭ ЛАЛЫН ЕРТӨНЦИЙНХӨН УЛС ОРОН, АМЬДРАЛАА АВЖ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ БАЙЖ ЮУН ИХ ҮРЖЭЭ ВЭ ХАХА ЖООМ БИШ ДЭЭ
2016-03-01
Зочин:
siri irakiig ch bas bitgii avaasai neg l huiten muuhai humuus baij baigaa ni hurtel zevuun humuus
2016-02-26
Зочин:
Битгий ав.гай л болно.
2016-02-26
Buyanaa:
yasanch hetsuu horvoov dee
2016-02-26