Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр санал солилцжээ
2016-02-26

Япон Улсад зохион байгуулж буй “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийг туршлага судлах хөтөлбөр”-т манай улсаас төлөөлөгчид хамрагдаж байна.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Япон Улсын Засгийн газрын Шадар сайд Мацумото болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцсон байна.

 

Мөн Жайка –гийн Зүүн Азийн бүс хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх төслийн саналын талаар мэдээлэл авчээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин