Д.Жаргалсайханыг БТСХТ-ийн захиралаар томилов

Эрүүл мэнд, Спортын яамны харьяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн захирлаар өчигдөр Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайханыг томилов.
Түүнийг Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Шадар сайд, ЭМСЯ-ны үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын хоёрдугаар сарын 24-ний өдрийн 53 тоот тушаалаар дээрх албанд томилжээ. Д.Жаргалсайхан дарга ажлаа авсан эхний өдрөө тус төвийн ажилтан, албан хаагчидтайгаа уулзаж, удахгүй Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болох зуны олимпийн наадмын бэлтгэл ажлыг улам идэвхижүүлэн ажиллах тухайгаа дуулгав.
Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн өмнөх захиралаар П.Бат-Эрдэнэ ажиллаж байсан билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ