Энхийг сахиулагч командлагчаа хөнөөжээ

img

Мали улс дахь НҮБ-ын баазад өчигдөр 17.00 цагийн орчимд Чадын энхийг сахиулагч цэрэг гал нээж, командлагч болон эмчийг хөнөөсөн  тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Мали улсын хойд хэсгийн Кидал хот дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын баазад энэ хэрэг гарсан хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас уламжлав.

 

Халдлага үйлдсэн энхийг сахиулагч алба хааж буй цэргийн анги болон командлагч нь байнга дарамталдаг хэмээн гомдол гаргаж байжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Чадын хоёр энхийг сахиулагч цалингаа аваагүй гэдэг шалтгаанаар Малийн хойд хэсгийн баазыг орхин явсан хэрэг гарчээ.

 

Мали улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны гол орон нь Чад улс бөгөөд 9000 гэрээт цэрэг алба хаадаг. Чадын Засгийн газраас Мали улс дахь тус улсын цэргүүдийг  хайхрахгүй байна хэмээн НҮБ-ыг шүүмжилж байжээ.

 

Иракийнх хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Мали улсын хойд хэсэгт хяналтаа тогтоосон билээ. Уг үйл явдлын дараа НҮБ-ын энхийг сахиулагчид иргэдийг хамгаалахын тус бүс нутагт байршиж, алба хаах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батлан хамгаалах салбарт МАН-АН гэгч өмхий жорлон бузар савраа сугандаа хүртэл дүрчихээд байхад манай энхийг сахиулагчдын мөнгө ч буруу гараар орох нь тодорхой. Загас толгойноосоо эхэлж өмхийрч өтдөг юм.
2016-02-29
Зочин:
Ямар жижиг бодолтой гар вэ
2016-02-29
Зочин:
Манайд ч гэсэн багийн захирагч гэсэн муусайн авлигачид зөндөө бий.НҮБ-ээс манай цэргийн багийн хүн нэг бүрт өдөр тутмын хэрэглээнд зориулж олгодог өдрийн 1 доллар 20 цент буюу сарын 36 доллар 850 монгол цэргээр үржүүлэхээр 1020 долларыг заримдаа өгөхгүй унждаг нь үнэн. Тэр хулгайч нарыг дээрхийн нэг адил буудах ч багадана.
2016-02-28
Зочин:
Ямар жижиг бодолтой гар вэ
Зочин:
Манай шинэ цэргүүд ийм
2016-02-28
я:
Ингэж энхийг сахиулдаг ажээ.
2016-02-28