10 мянган ширхэг “АК 47” буу бэлэглэжээ

ОХУ, Афганистанд 10 мянган ширхэг “AK-47” бэлэглэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
“Орос, 10 мянган автомат буу болон сумыг Афганистаны Үндэсний аюулаас хамгаалах хүчинд бэлэглэв” хэмээн ОХУ-аас Афганистанд суугаа Элчин сайд Александр Мантицки мэдэгджээ.
Харин Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мохаммад Ханиф Атмар, ОХУ-ын тусламжид талархаж буйгаа илэрхийлээд, “Энэ тусламж хоёр улсын найрсаг харилцааг илтгэж байна” гэж мэдэгдэв.
Харин АНУ-ын эрх баригчид Орос, Афганистанд зэвсэг нийлүүлсэн нь “Дотоодын хямралыг улам даамжруулах болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ