Хилари ялалт байгууллаа

Энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт амжилттай зохион байгуулагдаж байна.
Эрх баригч Ардчилсан нам өчигдөр Өмнөд Каролино мужид санал асуулга явуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өмнөд Каролино мужид Хилари илт давуугаар ялалт байгуулсан байна. Тэрбээр 47 хувийн санал авчээ. Хилари ийнхүү Өмнөд Каролино, Айова, Невада мужид ялалт байгуулаад байна.
Харин сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас өрсөлдөж буй тэрбумтан Айова мужид ялагдаж хүлээж, Өмнөд Каролино, Нью Хэмпшир болон Невада мужид ялалт байгуулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ