Жанни Инфантино “ФИФА”-г тэргүүлнэ

“УЕФА”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино “ФИФА”-ийн Ерөнхийлөгч болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 115 санал авч, ийнхүү “ФИФА”-г тэргүүлэх боллоо. Тэрбээр “ФИФА”-ийн Ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байсан Шейх Салман бин Ибрахим аль-Халифээс 27 санал илүү авсан байна.
Харин Иорданы ханхүү Али бин Аль-Хуссейн дөрвөн санал, Жером Шампань тэг санал авч гурав, дөрөвдүгээр байрт жагсчээ. Шинэ тэргүүн "Хөл бөмбөгийн спортыг буцаан “ФИФА”-д авчирч, “ФИФА”-г буцаан хөл бөмбөгтэй холбохын төлөө чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгджээ.
1998 оноос хойш “ФИФА”-гийн Ерөнхийлөгчөөр ажилласан Зепп Блаттер ёс зүйн дүрэм, журам зөрчсний улмаас өнгөрсөн жил суудлаасаа огцрохоос гадна хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ 8 жилээр хасуулсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ