Сирид гал зогсов

img

ОХУ болон АНУ төрийн тэргүүнүүд Сирид гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу өчигдөр 00.00 цагаас тус улсад гал зогсч, Орос, олон улсын цэргийн эвсэл зэвсгээ эргүүлэн татсан юм.

 

Сирийн хүниий эрхийн байгууллага “24 цагийн турш Сирид буун дуу гарсангүй” гэж мэдэгджээ.

 

Өнгөрөгч долоо хоногт Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин гал зогсох дэглэмийг биелүүлэхээ мэдэгдсэн юм. Сөрөг хүчин 14 хоног гал зогсоох дэглэмийг биелүүлэхээ мэдэгдсэн билээ.

 

НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура “Сирид тайван байна. Гэхдээ дэглэмийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Шалгаж байна. Мөн хүмүүнлэгийн цуваа Сирид амжилттай нэвтэрч эхэлсэн. Гал зогсоох дэглэм амжилттай байвал Сирийн энхийн хэлэлцээ ирэх сарын 7-нд Женев хотноо үргэлжилнэ”  гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ