Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Cоёлын төв өргөөнд

10.00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн "Хөдөлмөр хөгжлийн түлхүүр" чуулган  болно. Нээлтэд нь Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас:  91915340

 

Төрийн ордны "Д.Сүхбаатар" танхимд

10.00 цагт "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал  болно.

 

Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний танхимд

11.00 цагт Буриадын нэрт яруу найрагч Дондок Улзытуевийн 80 насны ойд зориулсан Зохиолч, уран бүтээлч, уншигчдын уулзалт ярилцлага  болно.  Утас 99866572

 

Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.   Утас: 91912312, 70008037

 

МЗХ-ны Залуус танхимд

11.00 цагт 21 аймаг, 9 дүүрэг, салбар нэгжүүдийн Шилдгийн шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа  болно.  Утас: 88020633

 

"Шонхор таур"-ын 12 давхарт

11.00 цагт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс зохион байгуулах Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  болно.  Утас: 98987227, 88116363

 

Хэвлэлийн Хүрээлэнд

12.00 цагт Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно.

 

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

12.00 цагт Монголын Оюутны холбооноос оюутны 70200, автобусны билет зэрэг сүүлийн үед оюутнуудад тулгамдаад байгаа бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  болно. Утас: 85555554

 

Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод

12.30 цагт Эрүүл ахуй тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 86885060

СЭТГЭГДЭЛ БИЧИХ