Парламентад шинэ цагийнхныг багтаая

img

Энэ сонгуульд нэр дэвшин сонгогдож, ирэх дөрвөн жилд парламентын зөөлөн суудалд тухлах мөрөөдөл хэн бүхэнд байна. Ямар мөрөөдөхөд мөнгө төлөх биш, басхүү нэр дэвшин өрсөлдөх эрх  нь Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авсан хэн бүхэнд байгаа. Тиймээс ч аялагч, үзмэрч, дуучин, лам хуврага, наймаачин гээд эхнээсээ нэр дэвшихээ зарлан, цэнхэр дэлгэцээр дамжуулан урилгагүй зочид гэрийн хойморт заларч, олон нийтийн дунд халуун сэдэв өрнүүллээ. Нэр дэвшихээ зарлан мэдэгдэх нэг хэрэг. Харин албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ аваад өрсөлдөх нь ширүүхэн даваа.

 

Нэр дэвших горилогчдын зарим нь улс төрийн хүчнээс эрхээ авах бол зарим нь бие дааж өрсөлдөх байх. Хуулиараа сонгуулийн сурталчилгаа ердөө 18-хан хоног үргэлжилнэ. Энэ нь сонгуульд анх удаа өрсөлдөж байгаа, олны танил болоогүй залууст богино хугацаа, хэцүү даваа. Тиймээс ч сонгуулийн хууль батлагдсаны дараагаар сурталчилгааны хугацааг олон нийтийн зүгээс шүүмжилж байсан. Энэ шүүмжлэл одоо ч хэвээр. Учир нь сурталчилгааны хугацаа шинэ залуу үеийг парламентад сонгогдох эрхээр боомилсон талтай.

 

Ер нь шинэ парламент бүрдэхэд нийт гишүүдийн 60 хүртэл хувь нь өмнөх УИХ-ын гишүүд байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн өнөөдрийн парламентаар жишээлэхэд хангалттай.  Тэр жил  хэдийгээр хуулиа өөрчилж, намын жагсаалтаар гишүүд сонгогдсон ч парламентын бүрэлдэхүүний дийлэнх нь хуучин гишүүд. Парламентад шинээр сонгогдсон гишүүдээс харахад өв залгамжлагч, эсвээс хэн нэг улстөрчийн халаасны хүмүүсээс бүрдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

 

Харин нэр дэвшихээ мэдэгдээд байгаа өнөөдрийн горилогчид бол энэ нийгмийн залуу үеийн төлөөлөл. Басхүү иргэний зориг гарган нэр дэвшихээ зарласан эрхмүүдийн саналыг олон нийт хүндэтгэн хүлээн авч байна лээ. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг хэдий ч, эрхээ эдлэх гэж байгаа тэднийг олон нийт тээршаагаагүй. Үг хэлээрээ гутаан доромжлох зарим нэгний үйлдлийг олонхи нь эсэргүүцэж байна. Энэ нь парламент шинэ үе, шинэ цагийн төлөөлөл үгүйлэгдээд байгааг  улс төрийн хүчнүүдэд нийгмийн зүгээс сануулж буйн илрэл. Учир нь парламент улс төрийн хүчний төлөөллөөс бүрдэж, олонхи болсон нам нь засгийн эрхийг авдаг.

 

Тиймээс энэ удаагийн сонгуулиар улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдээ тодруулахдаа мэдлэг, боловсролтой шинэ үе, залуусын төлөөллөө илгээх нийгмийн захиалга гарч байгааг анхаарна биз. Мэдээж, парламентад ахмад, дунд, залуу үеийн залгамж хадгалагдах нь зүйн хэрэг. Гэвч төрийн элч залуус нь хэн нэгний хараат, өв залгамжлагчийн төлөөлөл баймааргүй даг. Ер нь мэдлэг туршлага хуримтлуулсан улстөрчдөд сурталчилгаа шаардлагагүй. Тэд ердөө л аль тойрогт нэр дэвшсэнээ зарлахад хангалттай. Тэгээд ч манай зарим улстөрчийн нэр нь тойрог, аймагтаа төдийгүй улсдаа тренд болчихсон.

 

Саналын хуудас дээрх  нэрийг нь хараад л  дугуйлах сонгогчдын хүндэтгэлийг хүлээсэн улстөрчид цөөнгүй. Тиймээс сонгуулиар намууд нэр дэвшигчээ тодруулахдаа туршлагатай улстөрчдөө жагсаалтад багтааж, залуусаа тойрогт өрсөлдүүлэх бодлого баривал ямар вэ? Намын жагсаалтад багтсан эрхмүүдийн нэрийг хараад сонгогчид сонголтоо хийчихнэ. Туршлагатай, хашир улстөрчид намаараа овоглогдсон байдаг. “Иргэд сонгогчид маань намайг намаар минь таньж, нам  явж байна гэж хардаг” гээд л сурталчилж байсан нөхөд бий.

 

Нөгөөтэйгүүр сонгогч бидэнд тойргийн мандат хэд байхаас үл шалтгаалаад ч эрт урьдынхыг, шинэ хүнтэй  зэрэгцүүлэн  сонголтоо хийх боломж хуулиар олгогдсон. Намын жагсаалтад багтсан эрхмүүд, манай тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг харьцуулаад хэнийг, аль намыг сонгож, ямар парламент бүрдүүлэхээ шийдчих цаг ирлээ. Шинэ парламентаа “хуучин хүү”-гээс бүрдүүлээд байвал цаг хугацаа урсан одож, хөгжил хойш уягдсаар байна. Тиймээс шинэ парламентад шинэ цагийн хүүхдүүдийг ч багтааж сонгоё. 

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хаант улсыг байгуулъя . Монголд яг тохирно. Шашны толооллийг огт оролцуулж болохгуй. Эрлийз хятадуудыг сонгуульд оролцуулж болохгуй. Одоо тор барьж байгаа хумуусийг оролцуулж болохгуй
2016-02-29
Зочин:
Хамгийн гол нь эрлийз хятадуудаас салах цаг болсон. Засаглалыг солих хэрэгтэй. Монголд парламент таарахгуй нь нотлогдсон. Хаант засаглалтай болж эзэн хаанаа тодруулъя. Эзэн хааныг олон шатлалтай шууд сонголтоор удам угсааг ундэслэн хятадын эрлийзуудийг ул оролцуулан сонгох хэрэгтэй
2016-02-29
ggg:
zaluuhikh tusmaa khulgai khiikh arga ni hurdan , ulam eree tseergui bolj bn
2016-02-29
Зочин:
Олон сонгогдсон хулгай. Луйварчингуудаас салах хэрэгтэй
2016-02-29
зочин:
Түмэн олон минь АН-аас салж улс орноо өөд нь татацгаая, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг аварцгаая
2016-02-29
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-29
Поврон:
Ийм уриан дор хамгийн аюултай хор найруулж байдаг шүү. Сонор сэрэмжтэй байж үзээрэй.
2016-02-29
Зочин:
SHINE TSAGIINHAN GEDEG ERLIIZUUD SHUU DEE
2016-02-29