Оюутнуудад 41.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сургалтын төрийн сангийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Түүний асуулгын хариуг хүргүүлсэн байна. Тэрбээр сургалтын төрийн сангаас нийт хэдэн төгрөгийн тэтгэлэг, зээлийг хичнээн суралцагчид олгосон болохыг тодруулахыг хүсчээ.
Сургалтын төрийн сангаас 2015 оны эцсийн байдлаар дотоодын их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр сурч буй нийт 1985 оюутанд 1.5 тэрбум, буцалтгүй тусламжаар сурч буй 5273 оюутанд 8.1 тэрбум төгрөг олгожээ. Мөн төрийн албан хаагчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрт 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Үүнээс гадна үндэсний болон урамшууллын тэтгэлэгт 51721 оюутанд 41.7 тэрбум төгрөг олгосныг гишүүнд өгсөн хариултад дурджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ