Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалт тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг харгалзан
1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
3, 8 тоотоор төгссөн бол Гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард татвараа төлөх зохицуулалтыг хийсэн.
Тэгвэл нэг, хоёрдугаар сарын татвараа төлөөгүй 1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолоочийг маргаашнаас хуулийн дагуу торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
Уншиж байна |