Өнөөдөр болох үйл явдлын тойм

12:00 цагт JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сантай хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн 2016 оны нээлт болно. Холбоо барих: Монголын Үндэсний номын сан: 70112397, JCI Капитал: 88103126
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар "Арвагар хээр" холбооноос мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд
11:30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар оролцоно.
МОНЦАМЭ агентлагийн байранд
11:00 цагт “АСЕМ-ийн хэвлэл мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
СТӨ-ний Их танхимд
12:30 цагт "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал эхэлнэ. Хуралд МАХН, МАН-ын удирдлага, гишүүд дэмжигчид, хүндэт зочид оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ