Баярыг өмчилж болохгүй

img

Өнөөдөр Эх орончдын өдөр. Энэ тэмдэглэлт өдрийг Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсан утгаар нь анх тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж байлаа. Монголын улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдаад өнөөдөр 95 жилийн ойтойгоо золгож  байна. Их жанжин Д.Сүхбаатарын үүсгэн байгуулалцсан улс төрийн хүчин дотроо МАН, МАХН болон өрх тусгаарласан ч энэ тэмдэглэлт өнөөдрийг хамтран тэмдэглэх улс төрийн шийдвэр гаргасан.

 

 

Манай улсад өнөөдөр УДШ-д бүртгэлтэй 24 нам байдаг. Энэ утгаараа улс төрийн хүчин үүсэн байгуулагдсан энэ өдрийг хоёр нам бус 20 гаруй нам нэгдэж биш юм гэхэд тус бүртээ тэмдэглэн, ажлаа дүгнэн, цаашид хийх зорилтоо тодорхойлмоор. Гэвч Эх орончдын өдөр нэг талаас зөвхөн МАН, МАХН өмчилсөн мэт, нөгөө талаас бусад улс төрийн хүчнүүд ч өөрсдөд нь хамааралгүй, өрсөлдөгч хүчний баярыг тэмдэглэхгүй гэх аминч үзлээр хайнга хандаж, үл тоомсорлосон тал анзаарагддаг. Ямартай ч Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсан энэ өдрийг МАН, МАХН-ын аль аль нь ч патентжуулах эрхгүй юм.

 

Хэрвээ нэг нам дангаар ноёрхон байсан социалист нийгмийн үед улс төрийн хүчин үүсэн байгуулагдсан тэмдэглэлт өдөртэй болох шийдвэрийг Намын төв хороо гаргасан бол энэ өдөр Сүхбаатарын талбайд энхрий хайрт намынхаа төлөө хэмээн уриа лоозон барьсан ажилчин, малчин, сэхээтэн ангийн цуваа хөвөрч, цэрэг армийнхны сүрт жагсаал болох байсан биз. Учир нь нэг намын ноёрхлын үед нам элсээгүй нэгэн ч буруу хараад хойш сууж болохгүй хувь тавилан байлаа.

 

Харин өнөөдөр олон намын тогтолцоотой болсон хэдий ч аль нэг тэмдэглэлт өдрийг манай, танай гэж өмчлөх нь хэвий үзэгдэл болсон мэт. Уг нь өнөөдөр эрх баригч хүчин АН улс төрийн нам үүсэн байгуулагдсан Эх орончдын энэ өдөр жинтэйхэн дуугарч, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогоо тунхаглан зарлаж байхаар. Гэвч Эх орончдын энэ өдрийг МАН, МАХН хоёр л “Эх орон-ардчилал” эрдэм шинжилгээний бага хурал хийн, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх төдий ёслон тэмдэглэж байна. Үнэндээ МАН нь ч байна уу, МАХН нь ч байна уу нэршил нь чухал бус. Монголын төрийг 70 жил дангаар барилцаж, одоогийн энэ нийгмийг ч бусадтай хамтран барилцаж байгаа улс төрийн ууган хүчний түүхийг өөрөөсөө холдууллаа ч өрөөлөөр баллуурдуулж чадахгүй.  

 

Нөгөө талаас Эх орончдын өдрийг үл тоосон улс төрийн хүчнүүд тэмдэглэлт өдрүүдийг өмчлөөд байх шиг. Түүхээрээ улс төрийн ууган хүчнээс залуухан АН-ын хувьд арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчиллын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг АН, МҮАН, МУНН зэрэг хэд хэдэн хүчин тус тусдаа тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

Тэмдэглэлт өдөр, баяр төр, засгийн шийдвэрээр хэрэгждэг. Гэтэл тэмдэглэлт өдрүүд, аливаа баярыг өөртөө наан хамаатуулах тал улс төрийн хүчин байтугай улстөрчдөөс анзаарагддаг. Тухайн баяраар өөрийнх нь төрсөн өдөр тохиож байна хэмээн олныг хамруулсан арга хэмжээ зохиодог. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Хүүхдийн баярыг Их тэнгэрт хүүхдүүдтэй хамт тэмдэглэдэг байлаа. Учир нь түүний төрсөн өдөр зургаадугаар сарын нэгэн. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 8-нд төрсөн. Харин дээрх эрхмүүдийг өөрсдийн төрсөн өдрөө тэмдэглэлт баярын өдрүүдэд шилжүүлсэн, хувь улстөрчийн “бодлого” гэж  хардах хүмүүс байдаг юм билээ.

 

Аль нэг баяр, тэмдэглэлт өдөр хэн нэгний өмч биш, нийтийнх байлтай. Тэр ч утгаараа Эх орончдын энэ өдрийг нэрнийх нь агуулгаар нь бодолцвол цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд ерөнхий боловсролын, их, дээд сургуулиудын хичээлийн хуваарьт оруулж, эх оронч гэж хэн бэ, эх орноо хамгаалах, хайрлах үзэл гэж юу гэх зэргээр хичээл зааж, байгууллагууд ажилчдадаа энэ сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлмээр. Гэвч Эх орончдын өдөрт ч улс төржилт орж, манай, танай намаараа талцаад байгаа нь харамсалтай.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhh:
enkhbayar burmoson zailaasai
2016-03-01
Зочин:
элбэгдорж 6 сарын 6-нд төрсөн гээ биз дээ.
2016-03-01
Зочин:
11sariin 26nd Mongol uls delhii dahind Mongol hemeeh uls bdgiig tunhaglasan udur alivaa uls oron tusgaar togtnoson udruu zaaval temdeglen unguruulj bh estoi getel manaih yaasan AN garch ireed l bhgui Chingis haaniig 11.14nd tursun gdgiig n hen mdeed jil bolgon udriig n uurchluud temdegleed ehlesen 11.26nd Mongol uls Tusgaar togtnoson tuuhen udur shu Ungursun ruge chi herev nulimah bol Ireedui chm ru ih buugaar buudna....
2016-03-01
Зочин:
Эба Энхбаярт атаархаж төрсөн өдрөө өөрчилж насаа нэмсэн гэж боддог
2016-03-01
Зочин:
za boli doo setguulch Enkhbat guai. AH naadmiig omchlood So gaviyat argaa narahdaa bujiglesen bolj savchaad honhnii duu egshiglesen bayriig tegeed yu geh ve? AH unendee MAH baij baigaad l torj garsan nam ternees herev MAH bhku bsan bol AH ch baihgui l baih tiim tuuhiin gashuun bas baigaa shte. ishig everee urgahaar ehiigee morgono gedeg bish biluu? Ene bayriig harin temdeglehgui ongorooh geheer ni MAH temdegleed, temdeglesneeree harin omchilson ner avaad bgaa yum bishuu? yumand uchir sumand zangi gedeg de. bod bod bas dahin bod
2016-03-01
Зочин:
өмчлөхөөр чинь өмчилсөн нь тэмдэглэнэ шд. Бусдад хамаагүй
2016-03-01