Л.Амгалангийн зохимжгүй имиж

Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан Эх орончдын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Харин түүний өмссөн улаан таван хошуутай малгай олонд таалагдсангүй. Түүнийг Хятадын чөлөөлөх армийн төлөөлөл, Хойд Солонгосын цэрэг гэхчлэнгээр нэрлэж, сонгуулиар сонгож болохгүй хүмүүсийн жагсаалтад түвэггүйхэн оруулчихав.
Баянгол дүүргийг удирдаж, өдгөө тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч тэрбээр УИХ-д суухаар элдэв өнгийн дүр төрх бүрдүүлж эхэлжээ. Гэвч энэ удаагийн имиж түүнийг мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд оруулах шахав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ