Х.Нэхийт: Тэр зураг нь эвлүүлэг юм биш үү

img

"Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээний баярт хятад иргэд иржээ" гэсэн мэдээлэл нийгмийн цахим сүлжээ, зарим мэдээллийн сайтаар олон нийтэд хүрэв. Энэ тухай Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын хурлын дарга Х.Нэхийтээс тодрууллаа.

 

-Танай суманд болсон тэмээний баярт хятад иргэд тэмээ унаж ирсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэн олж хүрч байна. Ийм явдал үнэхээр болсон юм уу?

-Ийм ор үндэслэлгүй худал мэдээлэл гарч байна.

 

-Танай суманд хамгийн сүүлд хэзээ тэмээний баяр болсон бэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 10-нд болсон. Жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг юм.

 

-Та энэ мэдээллийг бас зургийг нь ч харсан байх ногоон хувцастай хоёр хүн тэмээ уначихсан явж байгааг. 

-Харж байна. Ямар нь ийм үндэслэлгүй зүйл тарааж байгааг мэдэхгүй. Тэр зураг нь эвлүүлэг юм биш үү. Зураг дээр байгаа газар орон манай нутаг биш. Цаана нь өчнөөн сул тэмээ, далан, хашаа хороо ч байх шиг. Тэмээний баярт хүмүүс тэмээгээ унаж ирдэг. Тийм олон сул тэмээ ч цуглахгүй. Нэгдүгээр сард тэмээний баяр зохион байгуулахад манай нутагт цаг агаарын байдал зураг дээрх шиг байгаагүй.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Угаасаа Хан богд сумын засаг даргаар хятад хүн болсон гэсэн.
2016-03-01
Зочин:
тэнэгт
2016-03-01
Зочин:
ER NI IRSEN CHI YADAG YUM BE?
2016-03-01
nekhiiit:
nekhiiit aan uuruu nutgaa anduuraad manaikh geed bna uu ugui uy
2016-03-01
mongol:
er ni omnogovid hujaa nuurlecheed baigaashtee, sum oron nutgaar teneed l yavj l bdag boltsiin bishuu,iimerhuu um sonsohoor mongol hun yaj taivan baij chadah bilee.
2016-03-01
Зочин:
Orosuudyn horlon suitgeh ajillagaa
2016-03-01
Зочин:
тэнэгт