Хорио цээр тогтоолоо

img

Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож  Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар  захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээдийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн  хорио цээр тогтоожээ.

 

Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа аж. Иймд Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй  бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг анхааруулав.

 

Мөн хонины цэцэг өвчин  Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь Төв аймгийн 24 суманд бүртгэгдээд байгаа юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ