Өнөөдөр АСЕМ-ын өдөр тохиож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт зохион байгуулж байна. Энэ уулзалт "Coorparet" зочид буудалд болж байгаа юм. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Өнөөдөр Эх орончдын өдөр, бас АСЕМ-ын өдөр давхцан тохиож байна. Эх оронч байна гэдэг бол эх орныхээ нэрийг өндөрт гаргахад , эх орноо нэгдэхэд, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн үг. Сайхан, зөв сэтгэлтэй байхад эх орончийн цэгцрээд явчих юм хэмээлээ. АСЕМ гэдэг нь Ази Европын дээд хэмжээний уулзалт юм. 20 жилийн өмнө анх удаа энэ уулзалт болж байсан түүхтэй. Хоёр жилд нэг удаа уулздаг АСЕМ Европ тивд 5 удаа болжээ. Дэлхийн хүн амын 68 хувь нь АСЕМ-ын улс орнуудад амьдарч, дэлхийн эдийн засгийн 58 хувь нь гишүүн орнуудад хамаардаг байна.
Н.Энх
Уншиж байна |