ХҮН-ыг тойрсон дуулиан

img

Хамгийн богинохон хугацаанд ард түмний итгэлийг олж, парламентад хүртэл суудалтай болсон ХҮН намыг тойрсон дуулиан хэсэг үргэлжиллээ. Энэ  намын төлөөллийн төв байгууллага болох төв хороо нь маргааш  хуралдаж энэхүү асуудалд цэг тавих аж.

 

Нам дотроо маргаан үүсгэсэн Т.Доржханд нь С.Ганбаатарын тушаалаар генсекийнхээ албан тушаалаас чөлөөөлөгдсөнтэйгээ үл эвлэрч хэсэг нөхдийн хамт тэмцэл өрнүүлж буй бөгөөд намынхаа листийг үнэ хүргэн зарах гэсэн хэмээн журмын андууд нь буруутгаж байгаа юм.

 

Түүний энэхүү тэмцлийг намын 30 гаруй гишүүн дэмжиж байгаа бөгөөд энэ нь хожим байгуулагдсан ч олон мянган гишүүнтэй болсон намын хувьд тун чамлалттай тоо аж. Намын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж буй бөгөөд аль болох хүлээцтэй хандан асуудлыг эв зүйгээр шийдэхээр хичээж буй талаар зохих албан тушаалтан тайлбар өгсөн хэдий ч Т.Доржхандыг огцруулсан нөхдийнх нь зүгээс ёс зүйгүй, дүрэм болон тангарагаа биелүүлээгүй гэхээс өөр тайлбар хийгээгүй.

 

Эх сурвалжын мэдээлснээр дээрхээс гадна өөр учир шалтгаан ч буй бололтой. Өмнө нь АНУ-д Олон улсын валютийн санд ажиллаж байсан хүний хувьд Т.Доржхандын зүгээс баримталж байсан хэт барууны бодлого, хандлага нь С.Ганбаатарын олон жил явуулж ирсэн тэмцэлд харшилж, үүнийг анзаарсан журмын нөхөд нь асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн боловч Т.Доржханд хүлээж аваагүй аж.

 

Хөгжиж буй орнуудад бодлогоо хүчээр тулгадаг, байгалийн баялгийг нь хямд үнээр аван өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ ямарваа нэг хязгаарлалтгүй шахдаг гэж олон жил шүүмжлүүлсээр ирсэн ОУВС-ийн ажилтан байсны хувьд Т.Доржханд нь аливаа асуудлыг мөнгөөр шийдэх эрмэлзлэлтэй байсан нь тус намын залуусын шүүмжлэлтэй олон удаа тулгарчээ. УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэнтээ "ХҮН-д гадны бодлого байж магадгүй" гэж хэлсний учир ч Т.Доржхандтай холбоотой юм байна.

 

Ингэхлээр С.Ганбаатарын Оюу толгой, Тавантолгойг ард түмэнд өгөх тэмцлийн үйл ажиллагаа саадгүй явах бололтой. Харин ХҮН-ын шинэ генсек маргааш тодрох нь ээ.

 

Д.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шинэ нам ч гэсэн иймэрхүү ёс зүйн асуудалтай Доржханд Найдалаа ба түүний нөхдийг намаасаа эртхэн намаасаа гаргасан нь зөв шүү, анхнаасаа өөр бодолтой намд шургалсан нь тодорхой
2016-03-13
Зочин:
Хүүхэн эргүүлдэгээрээ алдартай Доржхандыг намаасаа хөөсөн нь болсон юм
2016-03-13
Зочин:
Ганбаа өөрөө Монгол HD TV-р орохдоо хэлсэн байсан даа, шинэ хүчтэй нам гарч ирэхээр хуучин том намууд мэдээж зүгээр хараад суухгүй анхнаас нь дарах оролдлого хийж байнаа гэж... Тэр л яг үнэн. Түүнийх нь хор уршиг нь Найдалаа Доржханд нар шүү
2016-03-13
Зочин:
Аль ч намд урваач шарваач нөхдүүд шураглах юм да. Эртхэн мэдэж байгаагүй нь л алдаа байж дэ. Гэхдээ сонгуулиас өмнө хурдан зохион байгуулалтанд орохгүй бол ч...
2016-03-13
Зочин:
Монголын улс төрийн орчин нөхцлийг сайн мэддэг туршлагтай сайн нь л намаа удирсан нь дээр байлгүй дэ
2016-03-13
Зочин:
Тамгаа хулгайлж байгаа нь хүртэл нь хулгайч шинжтэй шүү ха ха боль боль доржхандаа
2016-03-13
Зочин:
Uul ni namiin dotood asuudlaa hurdan shuurhai tsegtselchihwel ene nam ireh songuulid dawgui oroh naidlaga baigaa l yumsan.
2016-03-13
Зочин:
Дорж ханд ч ер нь явуургүй хуншгүй хүн дэ. Улс төрд карертай болж чадаагүй байгаа дээр нь холдуулсан нь л дээр.
2016-03-13
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-03-07
Khh:
Amidral medehgui gadaadad hagas dutuu um uzsen humuus ch dee
2016-03-03
Зочин:
HUN namig ih demjij baigaa songuulias umnu dotroo tseverlegeegee sain hiih heregtei gadni gar hul shurgasan bn gj harj bn
2016-03-02
Зочин:
shaagaad baigaarai. hamgiin munhaguud n demjij bgaa blgui
2016-03-02
zochin:
Ganbaatarig mongolchuud demjij bga shvv ta nar hulsnii bicheechid gedgig bvgd medej bgashdee
2016-03-02
Зочин:
shaagaad baigaarai. hamgiin munhaguud n demjij bgaa blgui
Зочин:
Ганбаа маань явж явж хэн болов оо.Анх тэр өөрийгөө Англид эдийн засгаар төгсөөд нэг том банкинд ажиллаж сард 10000 долларын цалин авдаг,тэгээд эх орондоо хүчээ өгье гэж ирсэн гээд ТВ-ээр хүртэл ярьсан чинь.тэгсэн чинь одоо эндээ төгссөн гэнэ үү.Эртээд ТВ-гээр ярихад нь түүний англи хэл нэг л хачин сонсогдоод бсан юм.Энэ ер нь хэн бэ.эрүүл хүн үүү их зальтан уу
2016-03-02
Бямбасайхан:
Хиншүү Ганбаа ҮйлдвэрчнийЭвлэлийн сонгуульд ХУДАЛ ярьж Англид сургууль ТӨГССӨН гээд. дипломоо үзүүлэлгүй ХАХУУЛъДСАН гэж хамт орсон хүн нь ярьж байсан. Ганбаа гишүүнийг Би Англид их сургуууль ТӨГСӨӨД тэндээ Банкинд мэргэжлээрэээ ажиллаж 6000 мянган Паундын цалинтай байсан. Түүнийгээ орхиод Монголдоо ажиллах гэж ирсэн гэж ярьж байсныг хоёр чихээрээ сонсож байсан шүүү. Энэ бүхнэ ХУДАЛ байсан. Ганбаа Ард Түмнээ хуурч. улс төрд ХУДАЛ ХУУРМАГ БИЧИГ БАРИМТ бүрдүүлн орж ирсэн байан. Энэ л хамгийн муухай асуудал, энэ бол ГЭМТ ХЭРЭГ. Ганбаатар Монголын ЭМГЭНЭЛ. Ийм хүмүүс УИХ-д байна гэхээр ой гутаж байна.
2016-03-02
ард:
монголын шилдэг боловсролтой ендер ес суртахуунтай эх оронч сэтгэлгээтэй ахмад ,залуучуудаар эгнээгээ тэлсэн улс орноо аваад явчих мундаг нам гараасай гэж хулээдэг байсан ,гараад ирлээ гэж бодож байлаа тэгсэн нэг л биш болоод явчихлаа .Намынхаа шинэ гишуудыг ендер шалгуураар авах хэрэгтэй еер намд байгаад намаа сольж ирсэн гаруудыг авч болохгуй ээ тэгэхийн бол бусад намуудаас бас л ялгагдахгуй ард тумэн бидний хусэн хулээсэн шинэ нам терехгуй нь .монголын лидер монгол путин чи хаана явнаа хурдан гарч ирж улс орноо еед нь татаачээ гуйж б.ядарч сехерч дууслаа
2016-03-02
Зочин:
yah gej ene ganbaaariig awdag bn aa
2016-03-02
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-02
ҮНЭХЭЭР ГУНИГТАЙ....:
САЙХАН САЙХАН БОЛОВСРОЛТОЙ МЭДЛЭГТЭЙ САЙХАН ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ ХҮМҮҮЖИЛТЭЙ ШУДРАГА ТҮВШИН ЗАЛУУС УЛСТӨРД ОРОХЫН ТӨЛӨӨ ОРОЙ ДЭЭРЭЭ ДУХАНДАА БАСС НЯЛЧИХААД ОЛОН ТҮМНЭЭС ИТГЭЛ ГОРЬДОХЫГ ХАРДАГ Л ЮМ БАЙНА.ХАРАМСАЛТАЙ ....
2016-03-02