Монгол Улсад "Хурандаа" цол бий болсны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1936 оны энэ өдөр Монгол Улсад "Хурандаа" цолыг олгож эхэлжээ.
Түүхт ойд зориулсан баяр, хүндэтгэлийн арга хэмжээг "Монгол хурандаа" нийгэмлэгээс санаачлан өнөөдөр Офицеруудын ордонд зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр, онцгой байдал зэрэг Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хурандаа нар уулзаж, санал бодлоо солилцно. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож үг хэлэх юм байна.
Мөн энэ үеэр “Монгол хурандаа” сэдэвт фото зургийн болон хурандаа нарын бүтээл, номын үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолт толилуулахаар зэхжээ.
Б.Хүлэг
Уншиж байна |