С.Ганбаатарын шийдвэрийг ХҮН-ын Төв хороо дэмжжээ

img

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь багагүй асуудал үүсгэж, ид яригдаж байна. Тус намын дарга С.Ганбаатар дур мэдэн шийдвэр гаргаж, Т.Доржхандыг огцруулсан гэх мэдээ хүртэл цацагдсан.

 

Тэгвэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх дугаар № 01 бүхий намын даргын тушаал гаргажээ. Мөн намын дүрмээр олгосон бүрэн эрхийг хэтрүүлж, Намын төв хороо, Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдаж, хуралдахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан Хариуцлагын ерөнхий хорооны бүрэн эрхийг Намын төв хороо хуралдах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дугаар № 02 тоот тушаалыг ХҮН-ын дарга С.Ганбаатар гаргасан байна.

 

Энэхүү шийдвэрийг намын Төв хорооны гишүүдийн олонх нь дэмжиж гарын үсгээ зуржээ. ХҮН-ын Төв хороо нь Улаанбаатар хот болон 21 аймаг, сум дүүргийн нийн 56 гишүүнтэй бөгөөд тэдний 41 гишүүн буюу 74 хувь нь намын дарга С.Ганбаатарын гаргасан № 01, 02 тушаалуудыг  дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Yum barimttai ni deer. Amjilt.. Ajlaa l hii.
2016-03-02
Зочин:
An man 2 ganbaataraas vhtlee aij bnaa argagvde ireh songuulid an ig law songohgvde
2016-03-02
Зочин:
Ганбаатар хэн ч биш боллоо шүү.
2016-03-02
Зочин:
Ганбаа маань явж явж хэн болов оо.Анх тэр өөрийгөө Англид эдийн засгаар төгсөөд нэг том банкинд ажиллаж сард 10000 долларын цалин авдаг,тэгээд эх орондоо хүчээ өгье гэж ирсэн гээд ТВ-ээр хүртэл ярьсан чинь.тэгсэн чинь одоо эндээ төгссөн гэнэ үү.Эртээд ТВ-гээр ярихад нь түүний англи хэл нэг л хачин сонсогдоод бсан юм.Энэ ер нь хэн бэ.эрүүл хүн үүү их зальтан уу
2016-03-02