Эрхэм Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та...

img

Хүн амын нас баралт жилд 1.9 хувиар өсчээ.

 

 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж, суралцдаг залуусийн “Эрүүл Монгол клуб”-ийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Эрүүл мэндийн салбарын бодлого, сайд дарга нарын улс төрийн тоглоом болж байна. Үүнээс үүдэн хүн амын нас баралт нэмэгдсэн талаар мэдээлэв.

 

Тус клубын тэргүүн Х.Бат-Ирээдүй “Манай эрүүл мэндийн салбар 2014 оноос хойш эзэнгүй байна. Энэ салбарт мэргэжлийн бус сайдын бодлого хэрэгжих болсонд залуу эмч, ажиллагсад бид эсэргүүцэж байгаа. Г.Шийлэгдамба эмчийн мэргэжилтэн биш орчуулагч хүн. Аль нэг намын мэргэжлийн бус этгээд сайд нэр зүүж, салбарыг эзгүйчлэх хандлага ажиглагдах болсон байна. ЭМСЯ-ны 2014 оны статистик мэдээллээр хүн амын нас баралт жилд 1.9 хувиар өссөн байгаа юм. Мөн халдварт бус өвчлөл нь тэргүүлэх шалтгаан болж 2004 онтой харьцуулахад 1.2-2.0 дахин тогтмол нэмэгджээ. Энэ бүхнийг бид эрүүл мэндийн салбарыг улс төрийн зорилгоор ашиглаж, мэргэжлийн бус хүнийг сайдаар томилж буйтай холбоотой гэж үзэж байна. Тиймээс эрхэм Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та энэ салбарыг цааш үргэлжлүүлэн авч явах эрх зүйн чадамжтай, мэргэжлийн, мэргэшсэн салбарын менежерийг сонгон томилуулахыг бид шаардаж байна” хэмээв.

 

Тус клубын бусад гишүүн эрүүл мэндийн салбарын  хүний нөөцийн бодлого хөгширсөн. Энэ салбарыг удирдах мэргэжлийн залуу боловсон хүчин олон байгаа гэдгийг хэлж байлаа. Мөн үүссэн нөхцөл байдлыг даруй шийдэж, мэргэжлийн удирдлагыг сонгон томилж өгөөгүй тохиолдолд шат шатны дараалласан арга хэмжээ авна гэдгээ хэлэв.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭМЧ:
Эрүүл мэндийн салбар л хуучин социалист хүнд сурталт,их хөрөнгө оруулдагч,их хөрөнгө үр ашиггүй үрдэг бүтэцтэйгээ хэвээр,шаардлагагүй давхацсан дотрын 1-р,2-р,3-р эмнэлгийг хувьчилбал хөгжинө?
2016-03-02