Нам даралтын зуух дэлбэрч, хүн гэмтжээ

img

Нам даралтын зуух дэлбэрч, хүн гэмтжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суух иргэн М гэртээ гал түлэх гэж байх үед нам даралтын зуух буудаж, гэмтэл авчээ.

 

Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

 

Иймд иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх. Пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас  онцгойлон сэрэмжлүүлж байгаа юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ