Хотын удирдлагууд ТҮЦ ажиллуулагчдын эрхийг зөрчсөн үү

09.00 цагт: “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” Удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд спортын яамны “Б“ зааланд эхэлнэ.
09.00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно.
09.30 цагт: “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Мөн "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, "Гэр бүлдээ хайртай аав" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10.00 цагт: Өргөдлийн байнгын хороо Гааль татварын ерөнхий газарт ажиллана.
10.00 цагт: "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа" Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэй явагдана.
10.30 цагт: МХЕГ-аас нийслэлийн бүх дүүргийн эмийн сангийн мэргэжилтнүүдэд “Эмийн зохистой хэрэглээ”-ний талаар сургалтыг Хавдар судлалын үндэсний төвийн хурлын зааланд явуулна.
11.00 цагт: МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл хүргүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
11.30 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнд дуудах талаар Монголын ногоон намаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байр, Бүкийн 53,54 байрны дахин төлөвлөлтийн асуудлаар оршин суугчидтай "Нээлттэй сонсгол" зохион байгуулна. Арга хэмжээ Хан-Уул дүүргийн Соёлын ордны "А" зааланд болно.
12.00 цагт: Хотын захиргаанаас ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15.00 цагт: "Хүрэл буга" эрдэм шинжилгээний хурал Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ