ХҮН-ын генсек өнөөдөр тодорно

Хөдөлмөрийн үндэсний намын Төв хорооны хурал 74.1 хувийн ирцтэй эхэллээ. Энэ хуралдаанаар ХҮН-д ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм. Тус намын генсек Т.Доржхандыг намын дарга С.Ганбаатарын тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин энэ шийдвэр намыг хоёр хуваахад хүргэж, өчигдөр гэхэд Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй гишүүд нь хурал зарлаж, тус намын дарга С.Ганбаатарыг огцруулсан хэмээн мэдээлсэн юм.
Харин ХҮН-ын зүгээс даргаа огцруулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, өнөөдөр Төв хороогоо хуралдуулж, намдаа үүсээд буй асуудлыг албан ёсоор шийдвэрлэхээр цугласан нь энэ.
Харин Төв хорооны хурлаас гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх хэвлэлийн бага хурал 11.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд болох аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ