Сирид хүчирхийлэл эрс багассан

img

АНУ болон ОХУ-ын эрх баригчид тохиролцсоны дагуу өнгөрсөн сарын 28-ны 00.00 цагаас эхлэн Сирид улсад гал зогссон билээ. Эхний өдөр гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн болохыг Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлсний дагуу НҮБ шалгасан билээ.

 

“Удахгүй  гал нээсэн этгээд тодорхой болно” хэмээн  НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура хэлснийг иш татан “www.theguardian.com” мэдээллээ.

 

“Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд буюу 72 цагийн хугацаанд гал зогсоох дэглэмийг зөрчсөн тохиолдол бүртгэгдээгүй” гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Керби мэдэгджээ. Тэрбээр “Сирид хүчирхийлэл эрс багассан хэмээн мэдэгдмээр байна. НҮБ-ын тусламж Сирийн хотуудад аюулгүй нэвтэрсэн. Армийнхан иргэдийг хамгаалсаар байна” гэжээ.  

 

Сирид гал зогссон ч Орос болон олон улсын цэргийн эвсэл хэт даврагчдад цохилт өгсөөр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ