”Монгол коммент” нэвтрүүлэгт мэдэгдэл хүргүүлнэ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон Тэмээний баярт олон тооны хятад иргэн тэмээ унаж оролцсон гэх мэдээлэл цахим сүлжээгээр тарсан. Энэ мэдээллийг Ханбогд сумын удирдлагууд үгүйсгэсэн тодруулгыг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр тус асуудлаар Ханбогд сумын Засаг дарга Ө.Буян-Өлзий мэдэгдэл гаргаж, ТВ9 телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт хүргүүлэхээр болжээ.
Уг мэдэгдэлд "Ханбогд сумын ИТХ-ын дарга болон Засаг даргыг хятад хүн мөн тус суманд олон тооны хятад иргэн суурьшиж, үйлчилгээний төвүүд юаниар гүйлгээ хийдэг хэмээн мэдээлсэн нь ор үндэслэлгүй, хариуцлагагүй үйлдэл болсон" гэдгийг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ