ХҮН, ИЗНН-тай нэгдэхгүй

Ардчилсан намын дарга З.Энхболд Иргэний зориг ногоон нам болон МҮАН-ын удирдлагуудад нэгдэх урилга хүргүүлээд байгаа. Харин ИЗНН-ынхан АН-тай биш ХҮН-тэй эвсэн сонгуульд орохоор болсон тухай мэдээлэл гарсан. Үүнд намын Төв хорооны хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Г.Мөнхнасан хариулт өгөв.
Тэрбээр “Зарим хэвлэл мэдээллийн сувгаар биднийг Ардчилсан намтай нэгдэнэ, нэгдэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол худлаа. Бид энэ асуудлыг бүх гишүүдээрээ хэлэлцсэн. Нийт гишүүдийн 70-80 хувь нь нэгдэхгүй гэсэн санал өгсөн. Тиймээс манай нам ИЗНН-тай нэгдэхгүй гэж ойлгож болно” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ