Цэвэр усны хоолойд бензин тархах аюулыг зогсоожээ

Цэвэр усны хоолойд бензин тархах аюулыг онцгой байдлын алба хаагчид зогсоожээ.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол ардын хувьсгалт намын төв байрны хажууд баригдаж буй барилгын автомашин эвдэрч, намын байрны арын траншейны нүхэнд бензин асгарсан байна.
Бензин тархаж, МАХН-ын байрны Узелийн өрөөнд үнэртснээр мэдэж, онцгой байдлын албанд ханджээ. Дуудлага мэдээлэл өнөөдөр 13:29 цагт Шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд ирсэн аж. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10 дугаар ангийн болон нийслэлийн Аврах багийн алба хаагчид очиж, аюулгүй болгож ажиллажээ.
Одоо харьяа дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ