Алан хүүгийн баримлыг бүтээжээ

img

 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Туркийн эргээс дөрвөн настай Сири хүүгийн цогцсыг олсон билээ. Хүүг Алан Курди гэдэг бөгөөд тэрээр Грек улсад гэр бүлийнхээ хамтаар цагаачлахаар төлөвлөж байжээ. Тэдний зорчиж явсан завь осолдож, Алан хүү ээж, ахынхаа хамтаар амиа алдсан. Хүүгийн аав Турк улсад амьдарч байна. Хүүгийн зургийн анх  Туркийн гэрэл зурагчин авч, зургаа “Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн” хэмээн нэрлэж, интернэтэд байршуулсан. Уг зургийн дараа Европын холбооны удирдагчид сая дүрвэгсдэд орогнол олгожээ.

 

Тэгвэл Финландын чөлөөт уран бүтээлч Пекка Жулия доош харан хэвтэж буй Алан хүүгийн баримлыг бүтээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүгийн баримлыг өчигдөр Финландын “Хельсинк” гэх орчин үеийн галерейд байршуулжээ.

 

Пекка уг баримлыг “Тэнгис хүртэл” хэмээн нэрлэсэн аж. Тэрбээр “Би эрх мэдлийн золиос болж буй хүүхдүүдийг мартах учиргүй” гэсэн байна.

 

.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Эвий дээ бидний үр хүүхдүүдээс ялгаа юу байхав дээ. эндсэн нялх амьтан хайран юм даа.
2019-09-04
Гэрэлгэгээ:
Харин тиймээ манай сэтгүүлчид бичсэн юмаа ер нь дахин уншдаг болов уу
2019-09-04
Зочин:
тийм ээ. гэхдээ байнга харж санаж сэрж байхад буруудахгүй юм болов уу...
2016-03-04
mn:
эвий дээ нялх амьтан юм
2016-03-04
Зочин:
Зүрх шимшир ч , элэг эмтрэх юм.....
2016-03-04
tiimee zuv:
ene hushuug huuhdii erhiin toluuh beleg temdeg bolgoj hun turluhtnuuruu uurd sanaj yvah heregtei
2016-03-04
M:
huuhdiin uhleer uran buteel hiih gj
2016-03-04
Зочин:
тийм ээ. гэхдээ байнга харж санаж сэрж байхад буруудахгүй юм болов уу...
Зочин:
тэрээр Грек улсад гэр бүлийнхээ хамтаар цагаачлахаар төлөвлөж байжээ. 4 настай хүү төлөвлөнө гэж юу байхав дээ түүний гэр бүл ээж аав нь төлөвлөнө биздээ ер нь
2016-03-04
Гэрэлгэгээ:
Харин тиймээ манай сэтгүүлчид бичсэн юмаа ер нь дахин уншдаг болов уу