14 улсын байцаагчийн эрхийг цуцлав

img

Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ. Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын  давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж  Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна.

 

Эрхээ цуцлуулсан байцаагчид нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд  аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй аж. 

 

Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон  эрхийг цуцалснаар, улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам болжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Sain ajil bnaa
2016-03-04
Зочин:
зөв зөв
2016-03-04