Путинээс болж охиныг хөнөөсөн гэжээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 1-нд аймшигт хэрэг гарсан. Узбекстан улсаас ирсэн 39 настай Гулчехра Бобокулова гэх эмэгтэй бага насны хүүхдийн толгойг барьж явахдаа цагдаагийнханд баригдсан юм. Тэрбээр амиа алдсан охины асрагч байжээ. Бобокуловагийн байцаалт өгч буй 57 секунд үргэлжлэх бичлэг өчигдөр интернэтэд байршсан байна.
Эмэгтэй, охиныг хөнөөсөн шалтгаанаа байцаагчид тайлбарлахдаа “Би харамсалтайгаар амиа алдаж буй хүмүүсийн өшөөг авсан. В.Путин сөнөөгчдийн тусламжтай хүүхдүүдийг хохироож байна. Яагаад, яагаад исламчууд амиа алдаж байгаа юм бэ. Тэд, бид ч гэсэн амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн Сирид очиж, амьдрахыг хүсдэг тухайгаа ярьсан байна.
Байцаагчийн хэлснээр эмэгтэй өсвөр насны хүүтэй гэнэ. Цагдаагийнхан эмэгтэйн хүү болон найзыг эрэн хайж эхэлжээ.
Сэтгүүлчид эмэгтэйгээс “Та өөрийгөө буруутай гэж үзэж байна уу” гэхэд тэрбээр “Тиймээ би буруутай” хэмээн инээмсэглэн хариулсан байна. “TASS” агентлаг “Гулчехра Бобокулова 17 сарын турш зөвшөөрөлгүйгээр хүүхэд асрагчийн ажил хийсэн” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ