Украин нисгэгч дахин өлсгөлөн зарлав

img

ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч Надя Савченког 2014 оны зургаадугаар сард амиа алдсан Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Надя шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа мэдэгдэж, өлсгөлөн зарласан. Тэрбээр өнгөрсөн онд 81 хоног өлсгөлөн зарласан бөгөөд ухаан алдсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм.

 

Надя өнөөдрөөс эхлэн дахин өлсгөлөн зарлах болсноо мэдэгджээ. Тэрбээр суллагдах хүртлээ өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн байна. Надя “Би амиа алдаж болно. Эрх чөлөөний төлөө амиа алдахаас эмээхгүй” гэж хэлжээ. 

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хүртэл нисгэгчийг суллах асуудлаар Путинтэй уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Киев хотноо өнгөрсөн онд хэд хэдэн удаа “Нисгэгчийг сулла” гэх жагсаал болсон юм. Мөн Германы Канцлер Ангила Меркел нисгэгчийн гэр бүлтэй уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ