Сирид интернэт тасарчээ

АНУ болон ОХУ-ын эрх баригчид тохиролцсны дагуу өнгөрсөн сарын 28-ны 00.00 цагаас эхлэн Сири улсад гал зогссон билээ. Сирийн Засгийн газар, сөрөг хүчин болон олон улсын хүний эрхийн байгууллагууд гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр хэрэгжиж буйг хянаж байна. Тэгвэл өчигдөр 11.00 цагт Дамаск хотын интернэт тасарсан талаар тус улсын “SANA” агентлаг мэдээлснийг иш татан “www.dailymail.co.uk” уламжилжээ.
Интернэт тасарсаны улмаас төрийн ажил зогсч, НҮБ болон Сирийн Хүний эрхийн байгууллагуудын харилцаа холбоо хэсэг хугацаанд тасалдсан байна.
Мэргэжилтнүүд 4-5 цаг ажилласны эцэст интернэтийг холбожээ. Интернэт салсан шалтгаан гурван долоо хоногийн өмнө Дамаск хотноо болсон дэлбэрэлттэй холбоотой гэнэ. Гурван долоо хоногийн өмнө хэт даврагчид Дамаск хотноо цуврал халдлага зохион байгуулж, 140 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ