БНХАУ-ын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ижил хүйстнүүдийн талаар мэдээ, мэдээлэл дамжуулахыг хатуу хориглосон талаар “www.benjaaquila.com” мэдээллээ. Мөн иргэдийг олон нийтийн сүлжээнд тэдэнтэй холбоотой гэрэл зураг, бичлэг болон мэдээлэл нийтлэхийг хатуу хориглож, хяналт тавихаар болсон байна.
Хэвлэл, интернэтээс гадна кино уран бүтээлчдийг ижил хүйстнүүдийн тухай өгүүлэх кино болон үг, хэллэг ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Саяхан Хятадын нэгэн кино компани ижил хүйстнүүдийн тухай өгүүлэх уран бүтээлийг “www.youtube.com” сайтад тавьсан юм. Уг киног дотооддоо хориглосон ч өнөөдрийг хүртэл тус сайт устгаагүй байгаа юм.
Эрх баригчид “Ижил хүйстнүүд өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан гэв. Залуус эрхийнхээ төлөө хэд хэдэн удаа тэмцэж, эрх баригчдыг гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |