Оросын тусламжтай хэт даврагчдаас сална

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намыг төлөөлөн өрсөлдөхөөр төлөвлөж буй 10 нэр дэвшигч яг одоо халз мэтгэлцэж байна. Нам доторх хүчтэй өрсөлдөгчид болох Доналд Трамп болон Техас мужийн сенатор Тед Круз нар сэтгүүлчийн асуусан “АНУ хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй хэрхэн тэмцэх вэ” гэх асуултад хариулав.
Трамп энэхүү асуултад “АНУ, Оросын тусламжтай хэт даврагчдаас хагацах болно. Бидний аян дайнд Оросууд туслалцаа үзүүлэх болно” гэж хариулсан бол Круз “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол хилийн чанд дахь цэргийн ажиллагааг цуцлах болно” гэсэн байна.
Урьдчилсан байдлаар явуулсан санал асуулгад Алабама, Масачусетс, Теннеси болон Жоржиа мужид Трамп ялалт байгуулжээ. Круз Айова мужид ялалт байгуулж, Трамп удаалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ