НҮБ-аас хориг тавьсны хариуд Хойд Солонгос улс цөмийн зэвсгээ бэлэн байдалд шилжүүлжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Хойд Солонгос олон улсын гэрээг зөрчиж, цөмийн туршилт болон хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Эдгээр туршилтын дараа Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид нэгдэж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо өргөжүүлэхийг шаардсан юм. Уг шаардлагын дагуу НҮБ шуурхай хуралдсаны эцэст өчигдөр эцсийн шийдвэрээ гаргасан билээ.
НҮБ, Хойд Солонгосын эсрэг дахин зургаан хориг шинээр авахаар болжээ. Хоригт,
Энэхүү хориг 2016 оны гуравдугаар сарын 3-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
Уг хориг нийтэд ил болсны дараа Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлэн өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт ойрын зайн тусгалтай зургаан ширхэг пуужинг Японы тэнгис рүү харважээ. Солонгосын хойгийн зүүн хэсэгт байрлах Вонсон тэнгисийн цэргийн ангиас пуужин харвасан хэмээн “www.yonhapnews.co.kr” сайт тагнуулын мэдээллээс иш татан уламжилсан юм.
Пуужин харвасантай холбогдуулан Япон хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулсан байна. “Хойдын харвасан пуужин ойрын зайн баллистик пуужин бус далавчит пуужин байсан” хэмээн Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Хойд Солонгосын “KCNA” агентлаг “НҮБ-д өгч буй бидний бэлэг” гэх мэдээг нийтэлсэн байна. Сайтын мэдээлснээр “Ким Чен Ун пуужин харвах үйл явцыг удирдан явуулсан” гэв. Хориг хүчин төгөлдөр хэрэгжиж амжаагүй байхад ийнхүү эсэргүүцэлтэй нүүр тулж эхэллээ.
Ким Чен Ун ганцхан пуужин харваад зогсохгүй өнөөдөр 8.00 цагт зарлиг буулгаж цөмийн зэвсгийг бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн армиа дайны бэлэн байдалд шилжүүлж, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлжээ. Удирдагч “Олон улсаас ирэх аюулыг тооцон Хойд Солонгос улс өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд цөмийн зэвсгээ бэлэн байдалд шилжүүллээ. Мөн цөмийн зэвсэг турших нь бидний эрх бөгөөд хүссэн цагтаа цөмийн туршилт хийх бүрэн эрхтэй” гэж мэдэгджээ.
Төв телевизээр Ким Чен Ун ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Америкчууд дайныг өдөөж, бусад улсын ард түмнийг заналхийлж байна. Ийм эгзэгтэй үед бид улс орноо хамгаалахаас өөр гарцгүй билээ. Ард түмнээ хамгаалах ганцхан бөгөөд эцсийн арга бол цөмийн хүчин чадлаа бэхжүүлэх явдал” гэсэн байна.
Уг мэдэгдлийн дараа Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Билл Урбан “Хойд Солонгос олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг