Галт зэвсгийн нөхөн тооллого үргэлжилж байна

img

Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Монгол Улсын “Галт зэвсгийн тухай” хууль болон Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох” /код 602/ журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор Зэвсэг-2015 нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулсан.


Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологдож, 2204 ширхэг буюу 15,8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна. Иймээс  тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-нд эхэлж, 21 хоногийн хугацаатай үргэлжилж байна.

 

Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлээрэй.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-28
иргэн:
Юунаас айсан юм бол саяхан шахуу бүртгээ биз дээ !? Нэг учир байнаа! !?!?!?!?
2016-03-05
иргэн:
АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ӨРШӨӨЛ ГЭЖ ЗАРЛАЖ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭХНИЙ УДААД БУУНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРӨӨС ӨРШӨӨГӨӨД ҮНЭГҮЙ БҮРТГЭЧИХЭЭЧ. ТЭГВЭЛ БУУГАА ШУУД Л ГАРГАЖ ИРНЭ ШҮҮ ДЭЭ
2016-03-05
Зочин:
Ан амьтан байхгуй юм чинь чи наад буугаараа ухсэн элийгээ хийх юм
2016-03-04
Зочин:
Монголд ан байхгуй учир ангийн буугаар Юу хийх вэ? Ялангуя хотод байгаа ангийн бууг бугдийг хурааж авах хэрэгтэй
2016-03-04
Зочин:
Монголд ан байхгуй учир ангийн буугаар Юу хийх вэ? Ялангуя хотод байгаа ангийн бууг бугдийг хурааж авах хэрэгтэй
2016-03-04
Зочин:
6000 байсан татварыг 60000 болгосон, одоо юугаараа татвараа төлнөө. Алаад борлуулчих ангын зөвшөөрөл гэж байна уу?
2016-03-04