Хайж байсан хоёр иргэний нэгийг мэнд оллоо

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, өнөөдрийн /III.4/ 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байсан юм.
Тэгвэл эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд олсон байна. 16:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Д-г эсэн мэнд олжээ.
Одоогийн байдлаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ