Нотариатчийн мэргэшлийн шалгалт хойшилжээ

img

Нотариатчийн мэргэшлийн шалгалт энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болохоор товлогдсон байсан.

 

Тэгвэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд Олон улсын болон хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаасан тул Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг хойшлуулах тушаалыг Хууль зүйн сайд гаргасан байна. 

 

Ингэснээр нотариатчийн мэргэшлийн шалгалт гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болохоор болжээ.

 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ