Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны гуравдугаар сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 26. Санчир гараг.  Элдэв тэнгэртэн одтой, 6 цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. 

 

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 11 цаг 42 минутад эхэлнэ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ